Сундуй
Батболд

Хотын дарга


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. 

С.Батболд 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1990 онд Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль ХАА-н инженер мэргэжлээр, 1995 онд Төрийн захиргаа, удирдлага хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч менежер мэргэжлээр тус тус төгссөн.

Техникийн ухааны магистр зэрэгтэй. 

Тэрбээр 1990-1993 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд инженер, 1993-1995 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст ерөнхий инженер, 1995-1997 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга, 1997-1998 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга, 1998-2000 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар тус тус ажиллаж байв. 

Мөн тэрээр  2002-2004 онд  Монгол Улсын Их Хурлын гишүүн,  2004, 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон 8 жил парламентад ажиллахдаа 2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар, 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан байна. 2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар Улсын Их Хурлын гишүүнээр улиран сонгогдсон. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24 хүртэл УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдон ажилласан.

Хавдар судлалын үндэсний төвд 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжид элэг шилжүүлэн суулгах мэс заслын унтуулга, хагалгааны дараах хяналт, мэс заслын үед хэрэглэх багажууд багтаж байна.

2016/12/14