“PENCIL” галлерей нээлтийн үзэсгэлэнгээ дэлгэнэ

Урлагт хайртай монголчууддаа дуулгах таатай мэдээ байна. Улаанбаатар тун удахгүй “Pencil” нэртэй урлагийн арт галлерей үүдээ нээхэд бэлэн боллоо. Тодруулбал, энэ сарын 30-ны өдрийн 18.00 цагт III IV хороолол “Өргөө” кино театрын дэргэд “DACO” төвийн 11 давхарт нээлтийн үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Энэхүү үзэсгэлэнд Д.Батмөнх, Г. Лхагвасүрэн, С. Базарваань, Ж.Сэргэлэнболд зэрэг 10 зураачийн шилдэг уран бүтээл тавигдах юм. “Pencil” арт галлерейн үүд хаалга хүн бүрийн өмнө нээлттэй бөгөөд үзэсгэлэн 14 хоногийн турш үргэлжлэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)