Редакцийн бодлого

Өнөөдөр болгоны түүхийг бичилцэж, ирээдүйн өнөөдөрт бэлтгэж, өнгөрсөн өнөөдрийн тухай нэхэн санах хөтөч нь бид байх болно. Сэтгүүлчийн ёс зүйн зарчимд тулгуурлан үнэн бодит, шуурхай мэдээллийг олон талт байр сууринаас хүргэх нь бидний зорилго билээ.

www.unuudur.mn сайтад нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл, сурвалжлага, нийтлэл ярилцлага нь вебсайтын редакцийн бүтээл байх бөгөөд “Өнөөдөр” сониноос ангид юм. Мөн “Өнөөдөр” сонины онцлох нийтлэлээс бид цахим хуудсаараа дамжуулан түүвэрлэн хүргэх болно.

Зөв мэдээллийг хүлээн авахыг хүсдэг уншигчдынхаа итгэлт туслагч нь байхын төлөө www.unuudur.mn сайтын хамт олон дараах зарчмыг баримтлан ажиллах болно. 

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн нэгдсэн хуралдааны нэгдүгээр тогтоолын хавсралт

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ

Монгол улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалан бататгаж, Монголын сэтгүүл зүйн хэм хэмжээ нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний олон улсын хэм хэмжээг сахин мөрдөж буйг энэхүү ёс зүйн зарчмаар илэрхийлж байна. 

Ёс зүйн зарчмууд

Удирдамж /тайлбар

1.   Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүлзүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно.

 

 

Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ.

Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ.

Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана. 

Фото, видео, аудио мэдээллийн агуулгыг техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүй.  

Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана.

Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана.

Хэвлэлийн мэдээг өөрчлөлтгүйгээр нийтэлж, нэвтрүүлбэл редакцийн агуулгаас ялгаж тэмдэглэнэ.

Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно.

Нийтлэж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй  залруулна.

2.  Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй.

2.1    Сэтгүүлч өөрийгөө танилцуулж, ил тодоор ажиллах нь энэхүү мэргэжлийн үндсэн зарчим болно. Зөвхөн олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий, өөр аргаар олж авах боломжгүй мэдээллийг бусад аргаар авч болно.

2.2    Мэдээлэл олж авах бусад арга гэдэгт өөрийн болон байгууллагын нэрийг худал хэлэх буюу хэлэхгүй байх, дарамтлах, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны онцгой байдлыг ашиглах, нууцаар бичлэг хийх болон тагнаж чагнахыг хамаатуулна.

2.3    Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна.

2.4    Өөрийгөө хамгаалах чадваргүй буюу бусдаас хамаарал бүхий хүнээс мэдээлэл, гэрэл зураг авахдаа мэдрэмжтэй хандана. Энэ нь юун түрүүнд оюун санааны болон бие махбодийн хувьд өөрийгөө захирах чадваргүй, сэтгэл санааны хүнд байдалд орсонхүнд хамаарна.

2.5    Насанд хүрээгүй хүнээс зөвхөн эцэг, эх асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлтэйгээр мэдээлэл авч болно.

3.  Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй.

 
 

Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхээс зайлсхийнэ.

Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй.

Гэмт этгээдийн талаар үлгэрлэн дууриах, шүтэх өнгө аясаар нийтэлж, нэвтрүүлэхгүй.

Золгүй явдал, осол, хүчирхийллийн талаарх зураг, дүрсийг мэдээлэхдээ тухайн зураг, дүрс нь хүүхэд, өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлөх магадлалыг харгалзана.

Гамшиг, осол, гэмт хэргийн улмаас хохирогсдын цогцсыг нарийвчлан харуулахгүй. 

Осол, гамшиг, гэмт хэргийн зураг, дүрсийг нийтэд хүргэхдээ тухайн хэргийн золиос, түүний ойр дотныхон болон хүүхэд, өсвөр үеийнхэнд уг дүрс хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж, онцгой няхуур бөгөөд мэдрэмжтэй хандана.

5. Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн  мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.1

Гуравдагч талын санхүүжилтээр аялалд хамрагдсан бол аяллын тухай мэдээлэлд анхүүжилтийн талаар тодорхой дурьдана.

 

 

 

6. Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана.

 

 

Хэргийн сэжигтэн этгээдийн нэр, хувийн мэдээлэл болон  зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж, нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана.

Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон бусад  хувийн мэдээллийг нийтэд ил болгоно.

Олон нийтийн тусын тулд гэдэг ойлголтыг “олон нийтэд сонирхолтой” мэдээлэлтэй эндүүрч болохгүй.

 Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүний нэр, хувийн бусад мэдээллийг нийтэд дэлгэхгүй.

 Гэмт хэрэг, ослын хохирогчид нэр, нас, албан тушаал болон бусад хувийн мэдээллээ хамгаалуулах эрхтэй.

 Бие болон сэтгэл санааны эмгэг, эрүүл мэндийн тухай мэдээлэл нь хувийн нууцад хамаарах бөгөөд тухайн хүний болон асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхийг цээрлэнэ.

 Амиа егүүтгэх тохиолдлыг харуулах, нэн ялангуяа нэрийг нь дурьдах, дүрс, нөхцөл байдлыг нь нарийвчлан харуулахаас зайлсхийнэ.

Тухайн мэдээлэлтэй шууд холбоотой биш л бол гэмт хэргийн сэжигтэн, золиос, хүчирхийлэл, осол гамшигт өртөгсдийн  гэр бүл, ойр дотны хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхгүй.

7.   Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана.

 

8. Мэдээллийн нууц эх сувалжаа чандлан хамгаална.

 

9. Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай  тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана.

9.1    Далд зар сурталчилгааны аливаа хэлбэрээс татгалзана.2