"NOMADIC KIDS" балетын уралдаан болно

Nomadic Ballet Production-аас сонгодог бүжгийг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн бүжигчид болон үзэгчдийг бэлдэх зорилгоор “Сонгодог бүжгийн мэргэжлийн болон сонирхогчдын NOMADIC KIDS уралдаан”-ыг санаачлан, УДБЭТ-тай хамтран зохион байгуулах гэж байна.

Анхдугаар уралдаанд сонгодог бүжгээр хичээллэдэг 5-18 насны, Монгол Улсын иргэд, мөн байнга оршин суугч иргэд оролцох боломжтой.

Уралдаан 2016 оны зургадугаар сарын 20, 22-нд Улаанбаатар хотод болно. Хоёр үе шаттай болох анхдугаар уралдаанд оролцогчид зохион байгуулагчдын зүгээс санал болгосон 10 бүтээлээс сонгон бүжиглэх ёстой аж. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)