NBA-ийн хамгийн үнэтэй гэрээ

“Оклахома сити тандер” багийн ахлагч Рассел Уэйстбрук багтайгаа шинэ гэрээ байгууллаа. Тэрбээр таван жилийн хугацаанд 205 сая “ногоон” халааслах юм. Сонирхолтой нь, Р.Уэйстбрук хуучин багийн хамтрагч Кевин Дюрантын төрсөн өдрөөр гэрээгээ сунгаж байгаагаа зарлажээ. Ингэснээр тэрбээр өмнөх гэрээгээ оролцуулаад зургаан жилийн хугацаанд 233 сая ам.долларын цалин авахаар болов.

Уг гэрээгээр тооцвол Р.Уэйстбрук гэрээнийхээ сүүлийн жилд нэг тоглолтоос 569 мянган ам.доллар хүртэх аж. Өнгөрсөн оны наймдугаар сард “Тандер”-ын лидер К.Дюрант “Голден стэйт уорриорс”-той гэрээ байгуулж, харин Р.Уэйстбрук гэрээгээ гурван жилээр сунгасан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)