“Mongolia mining” уул уурхайн үзэсгэлэн болно

“Mongolia mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн долоо дахь удаагийн арга хэмжээ энэ сарын 5-нд нээлтээ хийнэ. Уул уурхайн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээ болох тус үзэсгэлэнг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, МҮХАҮТ, Оюу Толгой ХХК, Майнэкс Монгол ХХК, Эрдэнэс Монгол ХХК хамтран зохион байгуулж байгаа аж.

Зохион байгуулагчдын хэлж буйгаар уул уурхайн салбарын сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд улс дамжин, тив алгасан аялахгүйгээр дэргэдээсээ дэлхийн техникийн хөгжлийн чиг хандлагыг анзаарч, хэрэгтэй тоног төхөөрөмжөө олж авах боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа гэнэ.

Энэ удаагийн арга хэмжээнд 16 орны 130 орчим компани оролцож бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ танилцуулахаас гадна уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан болон үзэсгэлэнд оролцогчидтой бизнесийн харилцаа холбоо тогтоох хүсэлтэй хүн бүрт нээлттэй юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)