“Miss World 2018” тэмцээний тов зарлагдлаа

“Miss World 2018” тэмцээний тов зарлагдаж, энэ жил БНХАУ-ын Саньяа 11 дүгээр сарын 9-нөөс эхлэхээр болсон байна. Эх орноо төлөөлөн оролцож буй миссүүдийн маань амжилт улам л ахисаар байгаа билээ. Өнгөрсөн удаад А.Баярцэцэг болон Ц.Энхжин нар “People’s Choice Awards-г тэргүүлж, шилдэг 11 болон 15-т шалгарсан. Тэгвэл Дэлхийн Мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох сонирхолтой бүсгүйчүүдийг бүртгэж эхэлжээ.

Урьдчилсан шатны шалгаруулалт 6-р сарын туршид үргэлжлэх бөгөөд бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Тэмцээнд оролцох хүсэлтэй бүсгүйчүүд арьс өнгө, итгэл үнэмшил, шашин шүтлэг, угсаа гарлыг үл харгалзан ялгаварлалгүйгээр оролцох боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Англи хэл дээр бөглөсөн application
  • Эрүүл мэндийн бичиг
  • Эцэг эх болон хууль ёсны асран хамгаалагчийн тодорхойлолт
  • Усны хувцастай зураг 1% А5 хэмжээтэй
  • Гоёлын даашинзтай зураг 1% А5 хэмжээтэй /Чөлөөт хувцастай байж болно/
  • Нүүрний хэсгийг тод харуулсан зураг 1% А5 хэмжээтэй
  • Бүртгэлийн хураамж 50,000 төгрөг байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)