LIVE: УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хураалт үргэлжлүүлэн явууллаа. Эхлээд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой саналуудыг хэлэлцэн, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх саналыг хэлэлцлээ. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал хэлж, завсарлага хүслээ. Тухайлбал, төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн явцад дунд нь хойшлуулсан зарчмын зөрүүтэй цөөнгүй хэдэн саналыг томъёолол байгаа учир МАН-ын бүлэг хэлэлцэх шаардлагатай байгаа аж. Иймд чуулган үдээс хойш 15.00 цаг хүртэл завсарласнаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)