
Өнөөдөр буюу зургадугаар сарын 26-ны өглөө 07:00 цагаас 22:00 цагийн хооронд Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явагдаж дууслаа. Ийнхүү албан ёсоор санал тоолох үйл ажиллагаа эхэллээ.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд:
- АН-аас Х.Баттулга,
- МАН-аас М.Энхболд,
- МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдсөн юм.