"KH apartment"-аас эмэгтэй хүн унаж амиа алдлаа

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайвны гүүрний зүүн талд орших "KH apartment" хотхоноос дөнгөж сая нэгэн эмэгтэй унаж нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын төвд бүртгэгджээ. Ямар шалтгааны улмаас унасан нь тодорхойгүй байгаа бөгөөд яг одоо хэргийн газар дээр цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн очиж, ослын газрыг хамгаалалтад аваад байгаа юм байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Ташрамд сануулахад, өнгөрөгч оны аравдугаар сард энэхүү хотхоноос мөн загвар өмсөгч Ч унаж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)