KFC-д хийсэн шалгалтын дүнг прокурорын зөвшөөрлөөр мэдээлнэ гэв

KFC сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн иргэд хордлого авсан тухай мэдээлэл өнгөрсөн сард дуулиан дэгдээж байсан билээ. Тэдгээр өвчтнүүдээс цусан суулгын нян илэрсэн гэдгийг НМХГ-аас урьдчилсан байдлаар мэдээллэсэн.

Хүн хордсон хэрэг үүсээд сарын хугацаа өнгөрсөн ч мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалтын эцсийн дүгнэлтийг хэзээ танилцуулах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Энэ талаар “НМХГ-аас KFC сүлжээний Зайсан салбарт хийсэн хяналт шалгалтын дүн эцсийн байдлаар гарсан. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас прокурорын зөвшөөрлөөр шалгалтын хариуг мэдээлнэ” гэжээ.

Юутай ч KFC сүлжээ ресторанд Зөрчлийн тухай хуулиар есөн сая төгрөгийн торгууль оногдуулахаар байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)