Joker "Box Office"-г ашиг орлогоороо тэргүүлж байна

Вениц хотноо болсон "Алтан арслан" 76 дахь удаагийн кино наадмаас гранприг хүртсэн тус кино үзэгчдийн итгэлийг алдсангүй. Кино шүүмжлэгчдээс хамгийн өндөр оноог аваад буй Warner Bros болон DC Films-н хамтын бүтээл "Жокер" кино нээлтээ хийсэн даруйдаа "Box Office"-г ашиг орлогоороо тэргүүлж эхэлсэн. Тэгвэл тус кино нь ганцхан өдрийн дотор 13.9 сая ам.долларын ашиг олж, өмнөх өдрүүдийн "рекорд"-оо эвдсэн байна. Ингээд "Жокер" дэлхий дахинд нийтдээ 310 сая ам.долларын ашиг олоод байгаа аж.

 "Жокер"-н дүрд тоглосон жүжигчин Хоакин Феник дүрдээ орохын тулд 30 гаруй кг жин хассан бөгөөд үргэлж уг дүрд тоглохыг хүсдэг байсан тухайгаа ярьсан байна. 

Ташрамд дурдахад, алдарт жүжигчин маань 2008 онд кино урлагаас гарч буйгаа мэдэгдэн шуугиан тарьж байсан ч 2012 онд "The Master" киногоороо эргэн ирэлт хийсэн юм. Иймдээ ч тэрээр одууд дундаас хамгийн мундаг эргэн ирэлт хийсэн хүмүүсийн нэгээр тооцогддог гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)