Jay-Z анхны тэрбумтан реппер болжээ

Америкийн реппер Шон Кори Картер буюу Jay-Z тэрбумтан болсон анхны хип-хоп уран бүтээлч болжээ. Түүний хөрөнгө 1 тэрбум долларт хүрсэн тухай Forbes мэдээлсэн байна. Тус сэтгүүлийн судлаачид дуучны орлогод дүн шинжилгээ хийсэн байна. Дуучны орлого төрөл бүрийн компанийн хувь, үл хөдлөх хөрөнгө, урлагийн бүтээлийн цуглуулга, хөгжмийн бизнесээс олох орлого зэргээс бүрддэг юм байна. Хамгийн их орлого дуучны архи үйлдвэрлэдэг компанийн эзэмшдэг хувиас ордог аж. Armand de Brignac Champagne нэртэй оргилуун дарсны худалдаа түүнд жилд 310 сая долаар авчирдаг бол тээврийн үйлчилгээний компани Jay-Z –д 220,0 сая долларын орлого оруулдаг байна. Хөгжмийн үйлчилгээ мөн өөрийнх нь брендийн шарз дуучин эрд тус бүр 100,0 сая доллар авчирдаг гэнээ. Үүнээс гадна Шон Кори Картер үзвэр, цэнгээний контент хийдэг Roc Ngаion гэдэг компанитай. Мөн маш үнэтэй үл хөдлөх хөрөнгө, 70,0 сая долларын үнэ бүхий урлагийн бүтээлийн цуглуулгатай ажээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)