“Japan Airlines” задгай мөнгөөр зочид буудлуудаа зарах нь

Хямралаас болж дампуурсан “Japan Airlines” өөрийн эзэмшилд байдаг “JAL Hotels” компанийн 79.6 хувийг “Hotel Okura” корпорацид зарахаар болсноо албан ёсоор мэдэгджээ. Хэлэлцээрийн өрт өг одоогоор тодорхойгүй байгаа ч Японы агаарын тээврийн “акул” зочид буудлын томоохон компаниа асар хямд худалдана гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Японд 40, гадаадад 18 зочид буудалтай “JAL Hotels” компанийн 90 гаруй хувийг “Japan Airlines” эзэмшдэг аж. Гэтэл худалдан авагч нь болох “Hotel Okura”-гийн 21 зочид буудлын ердөө тав нь хилийн чанадад байдаг ажээ. Эдүгээ бүтцийн өөрчлөлт хийж буй “Japan Airlines” 279 онгоцтой юм. Гэтэл дампуурлаа зарлахаас нь өмнө тус компанийн зах зээлийн нийт үнэлгээ ганц онгоцны үнэд хүртлээ навс унасан билээ.


Д.НАТАША


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)