“IT Zone”-ы баг аваргаллаа

Монголын боулинг сонирхогчдын холбоо, нийгмийн хариуцлагыг амжилттай хэрэгжүүлэгч М-Си-Эс Кока Кола компани хамтран 2010 оноос хойш найм дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд “Coca Cola Zero Bowling Championship 2016” тэмцээнийг энэ сард “MCS” группийн компаниудын дунд зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээний аваргаар “IT Zone” баг 1390 оноогоор тодорсон бол “Юнител” групп 1345, “MCS Coca Cola” компани 1166 оноогоор шагналт байранд орлоо. Тус тэмцээний шилдэг тоглогчоор “IT Zone”-ын тамирчин З.Гантулга тодорсон юм. Тэрбээр 170 оноо авч, шилдгээр нэрлэгджээ. Сонирхуулахад, салбар бүрээс эхний гурван байрт шалгарсан баг ирэх 12 сард болох энэ оны цомын төлөөх шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох юм. Одоогоор энэ тэмцээний хүрээнд давтагдсан тоогоор 5000 гаруй тамирчин оролцоод байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)