"iPhone 7"-г ирэх долоо хоногийн энэ өдөр танилцуулна

Жил бүр олны анхаарлын төвд байдаг нэг үйл явдал бол "Apple" компанийн зохион байгуулдаг шинэ "iPhone" гар утасны танилцуулга билээ.

Танилцуулах өдөр хүртэл шинэ утасны тухай мэдээллээ "Apple" нууцалдаг ч янз бүрийн эх сурвалжуудын олж авсан мэдээллүүд оны эхнээс шуугиан тарьсаар байдаг.

Энэ жил ч мөн адил iPhone 7 утасны талаар хос камертай, чихэвчний оролтгүй, санах ой нь 64GB-аас эхэлнэ, хар өнгөний (Space Black) сонголт нэмэгдэнэ, гурван хувилбар (iPhone 7, 7Plus, 7Pro) гарна гэсэн мэдээлэл бий.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр мэргэжилтнүүд "iPhone 7"-г ирэх долоо хоногийн лхагва гаригт буюу есдүгээр сарын 7-нд танилцуулж, баасан гаригт урьдчилсан захиалга эхэлж, долоо хоногийн дараагаас буюу есдүгээр сарын 16-нд худалдаанд гарна гэж таамаглажээ.

Харин "iPhone 7"-д нэвтэрч амжаагүй зарим технологийн шинэчлэл, тухайлбал AMOLED дэлгэц, нугарсан дэлгэцний ирмэг, Home товчгүй болох зэрэг нь 2017 онд "iPhone" гар утас "мэндэлсний" 10 жилийн ойгоор хэрэгжинэ гэж үзэж байна.

Ийнхүү "iPhone 7"-ын талаарх удаан яригдсан таамаглалууд хэр үнэн зөв болохыг харахад долоон хоног үлдлээ. 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)