III зэрэглэлийн стандартын дагуу баригдсан жишиг автовокзал нээлтээ хийлээ

-Төвийн бүсийн тулгуур төвд автотээврийн шинэ бүтээн байгуулалт “Төв автобуудал” сүндэрлэв-

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас сүүлийн гурван жилийн хугацаанд стандартын шаардлага хангасан автобуудал, техникийн хяналтын үзлэгийн төвийн барилга байгууламжийг орон нутагт үе шаттайгаар барьж, байгуулан үйлчлүүлэгчдийн тав тух, аюулгүй байдлыг бүрэн ханган, нийт 6 аймагт ашиглалтад оруулж буй. Тэдгээрийн нэг нь өнөөдөр Төв аймагт нээлтээ хийлээ.

Төв аймагт ашиглалтад орж буй энэхүү барилга байгууламж нь өдөрт 700-1000 иргэнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд эмчийн өрөө, эмнэлэгийн анхан шатны туслаж үзүүлэх өрөө, ая тухтай хүлээлгийн өрөө, эх хүүхдийн амрах өрөө, ачаа тээш хадгалах өрөө гэх мэт нийт 337м2 бүхий 3-р зэрэглэлийн стандартын дагуу баригдсан жишиг автовокзал бөгөөд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригджээ.

“Улаанбаатар-Төв аймгийн Зуунмод” чиглэлд энэ оны эхний наймдугаар сарын байдлаар нийт 117,808 зорчигч үйлчлүүлсэн бөгөөд энэхүү автобуудал ашиглалтад орсноор зорчигч урсгалын тоо жилээс жилд нэмэгдэнэ гэдгийг албаныхан хэлж байв. Мөн стандартын дагуу баригдсан гадна талбай нь 45-50 тээврийн хэрэгслийн зогсоолтой тул аймаг доторх таски болон нийтийн тээврийн үйлчилгээг иргэд, зорчигчид тав тухтай,түргэн шуурхай хүртэх нөхцөл боломж ийнхүү бүрдэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)