“Ibiza out” фестиваль болно

Энэ сарын 17, 18-нд “Монгол шилтгээн”-д “Ibiza out” фестиваль гурав дахь жилдээ болох гэж буй. Зуны улиралд зохион байгуулагддаг бусад шоунуудаас өнгө төрх зохион байгуулалтаараа эрхгүй ялгардаг уг фестиваль энэ жил ч олон олон гэнэтийн бэлгээр дүүрэн байх аж. Тодруулбал, хөгжмийн тоглолт, шилдэг ди жэй нарын үзүүлбэр, хоолны фестиваль, фитнессийн, оддын элсний гар бөмбөгийн тэмцээн зэрэг залууст чөлөөт цагаа эрүүл агаарт, сонирхолтой өнгөрүүлэх боломж олгох олон арга хэмжээ энд багтаж буй гэнэ.

Зуны улиралд зохион байгуулагддаг бусад шоунуудаас өнгө төрх зохион байгуулалтаараа эрхгүй ялгардаг уг фестиваль энэ жил ч олон олон гэнэтийн бэлгээр дүүрэн байх аж. Тодруулбал, хөгжмийн тоглолт, шилдэг ди жэй нарын үзүүлбэр, хоолны фестиваль, фитнессийн, оддын элсний гар бөмбөгийн тэмцээн зэрэг залууст чөлөөт цагаа эрүүл агаарт, сонирхолтой өнгөрүүлэх боломж олгох олон арга хэмжээ энд багтаж буй гэнэ. Испанийн алдарт Ибиза арлын нэрээр нэрлэсэн энэхүү фестивалийг олон улсын жишигт нийцсэн, урин цагийн далайн арлын задгай, үдэшлэгийг санагдуулам уур амьсгалтай байлгахаар төлөвлөсөн гэдгээ зохион байгуулагчид онцолж байна.

“Ibiza out” фестивальд “Лемонс”, “Лего”, “Компасс”, “Люмино”, “Татар” зэрэг хамтлаг, реппэр Gee, Десант зараг уран бүтээлч оролцохоор аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)