"Huntsman" аалз дахиад л интернет хэрэглэгчдийг цочроов

Хэдхэн хоногийн өмнө "Hunstman" төрлийн аалз өөрөөсөө том биетэй хулганыг хордуулаад чирч яваа бичлэг цахим ертөнцөд түгж, гурав хоногт 20 гаруй сая удаа үзсэн бичлэг болсон билээ. 

Хулгана хордуулсан аалзны түүх Австралид болсон. Тэгвэл энэ бүс нутагт бас нэгэн "Huntsman" аалз дуулиан дэгдээв. Энэ удаа уг аалз биеийн хэмжээгээрээ дэлхийн танил болжээ. 

Австралид аалз судлаачид хүртэл энэ аалзыг биеэр хамгийн том "Huntsman" аалз гэж хүлээн зөвшөөрсөн байна. Энэ аалзны зөвхөн хөлнийх нь урт гэхэд 20 см байсан аж.

Гэхдээ биеийн хэмжээгээр гайхуулсан анхны "Huntsman" аалз энэ биш. Өнгөрсөн жил "Чарлотт" гэж нэрлэгдсэн өөр нэгэн аалз айлын цонхон дээр явж байгаад баригдаж, бусдыг айлгасан түүхтэй. Хэдийгээр энэ аалз биеэр том хэдий ч хүнд аюулгүй гэж үздэг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)