“Hummer” борлогдсонгүй

Америкийн “General Motors” (GM) “Hummer” брэндээ урд хөршийн “Sichuan Tengzhong Heavy Industrial Machinery Corp” компанид зарах хэлэлцээрээ цуцалсан тухай РБК агентлаг мэдээлэв. Хятадын тал үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй учир ийм шийдвэрт хүрснээ GM тайлбарлаад дээрх брэндийн автомашины үйлдвэрлэлээ зогсоож байгаагаа мэдэгджээ. 
Өнгөрсөн аравдугаар сард GM дээрх гэрээг хийсэн бөгөөд “Hummer” брэндийн лицензийг эзэмшиж, үйлдвэрлэл явуулахын тулд хятадууд 150 орчим сая доллар төлөх ёстой байв. Энэ нь GM-ын бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг байсан юм.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)