Huawei-н хоригийг хоёр жилээр хойшлуулах хүсэлт тавьжээ

АНУ-ын Засгийн газраас гаргасан Huawei-н хоригийг Цагаан ордны агентлагийн дарга хоёр жилээр хойшлуулах хүсэлт илгээжээ. Мөн үүнтэй зэрэгцэн Дэлхийн гар утасны худалдааны нийгэмлэг болох GSMA нь Huawei-д тавьсан хоригийн улмаас Европт 5G сүлжээг бүтээх үйл явц 55 тэрбум еврогоор нэмэгдэнэ хэмээн үзжээ.

Иймд Цагаан ордны санхүүгийн зохицуулах хорооны захирал Pуссел Воугт АНУ-ын орлогч ерөнхийлөгч Майк Пенсед Huawei болон ZTE-д тавьсан хоригийг хойшлуулах талаар захидал бичжээ.

Уг хориг нь Засгийн газрын гэрээлэгчид болон улсын тэтгэмж авсан байгууллагуудад хамаарах юм. Хоригийн үеэр 2021 он хүртэл Үндэсний Аюулгүй байдлын бүрэн эрхт газрын дор үйл ажиллагаа явуулна. Гэхдээ Воугт байгууллагуудад дасан зохицох хугацаа өгөх зорилгоор хоёр жил сунгахыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм. 

Түүнчлэн Reuters агентлаг "Huawei болон ZTE дэх хориг нь Европд 5G сүлжээний үнийг өсгөнө" хэмээн мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, зах зээлийн өрсөлдөөний тэнцвэрт бус байдлаас үүдэн Европын операторууд зардлаа их хэмжээгээр өсгөнө хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Capacitymedia.com


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)