“Home plaza” орчмын хорооллууд усгүй болжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Home plaza” төвийн хойно барьж буй гүүрэн гарцны доорх шугам сүлжээнд өчигдөр гэмтэл гарсны улмаас тэр хавийн орон сууцнууд халуун, хүйтэн усгүй болжээ. Тус шугам нь Ус сувгийн удирдах газар (УСУГ)- ын мэдлийнх бөгөөд гэмтлийг застал хэрэглээний усыг тодорхойгүй хугацаагаар хаах болсноо оршин суугчдад мэдэгджээ. 

Шугамыг ашиглалтад оруултал зөөврийн ус түгээх юм байна. Тэндхийн оршин суугчдын хэлснээр өчигдөр 11.00 цагт ус тасарсан бөгөөд “Саруул”, “Олимп виллаж”, “Олимп хотхон”, “Элизабет” хорооллын орчимд машинууд ус түгээж буй аж. Иргэд усны машинд дугаарлаж, багагүй үймээн үүсгэсэн байна. Энэ талаар УСУГ-ынхнаас тодруулахад “Шугам хагарсан юм байлгүй, мэдэхгүй. 7015-7016 тоот утсаар холбогдож, асуу” гэлээ. Оршин суугчдад хүргүүлсэн мэдэгдэл нь байсаар атал ийм тайлбар өгсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)