"HERO"-гийн Б.Баатарыг цагдаагийнхан баривчиллаа

Өчигдөр шөнө буюу 03:30 цагийн орчимд "HERO" энтертайнментийн найруулагч Б.Баатарыг цагдан хорижээ. Тодруулбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, "М-Си-Эс" группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очирын хүсэлтээр "Hero entertainment" -ын үйл ажиллагааг зогсоож, цагдаагийнхан шалгалт хийсэн байна. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар  ямар нэг нэгжлэг хийх бичиггүй, студийн ажилчдыг оруулахгүй байдалтай байгаа юм байна.

Тус энтертайнментийн зүгээс өнөдөр MN мэдээллийн төвд Баатарыг баривчилсантай холбоотой хэвлэлийн хурал зарласан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (50)