Google-ийн түүхэнд хамгийн их хайлт хийсэн асуултууд

Алдарт "Google" компаниас хамгийн их хайлт хийсэн 10 асуултыг сонирхууллаа. Хэрхэн үнсэлцэхээс өгсүүлээд жингээ яаж хасах тухай хайлт хамгийн өргөн хүрээнд ашигладдаг бол энэ жагсаалтыг зангиа хэрхэн зангидах асуулт тэргүүлжээ.

Сонирхуулахад, Хойд Америк болон Зүүн Азийн орнуудад 00-ын суултуур хэрхэн засах тухай асуулт тэргүүлжээ. Харин хуучин Зөвлөлт холбоот улсын харьянд байсан орнуудын хувьд угаалгын машинаа засах нь асуудал байдаг бололтой.

"Google"-ээс хэрхэн яаж хийх тухай асуулт бүхий хайлт 2004 оноос хойш 140 хувиар нэмэгдсэн гэнэ. 

ТОП 10 асуулт

  • 1. Зангиа хэрхэн зангидах вэ?
  • 2. Хэрхэн үнсэлдэх вэ?
  • 3. Яаж жирэмсэн болох вэ?
  • 4. Жингээ яаж хасах вэ?
  • 5. Яаж зурж сурах вэ?
  • 6. Мөнгө яаж олох вэ?
  • 7. Бин хэрхэн хайрах вэ?
  • 8. Яаж захиа бичих вэ?
  • 9. Франц шарсан талх яаж хийх вэ?
  • 10.  Бэлхүүсээрээ яаж турах вэ?

Сонирхуулахад, манай улсаас хаалга хэрхэн засах тухай асуулт хамгийн түгээмэл үзэгддэг гэнэ. Үүний дараа цонх болон угаалгын машин яаж засахыг асуудаг байна. 

Хачирхалтай нь, яаж хийх тухай асуултын топ 100-д өндөг шарах, будаа агшаах, хулгайн ангийн махаар хоол хийх зэрэг сонирхолтой асуулт багтжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)