“Forever 21” дампуурлаа зарлах нь

АНУ-ын хувцас загвар, гоёл чимэглэл үйлдвэрлэгч “Forever 21” компани өнгөрсөн ням гарагт дампуурлын хэрэг үүсгүүлэх хүсэлт гаргажээ.

Тодруулбал, Ази болон Европ тив дэх дэлгүүрүүдийнхээ олонхыг хаахаар төлөвлөж байгаа ч Мексик, Өмнөд Америк дахь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэнэ. Цахим худалдааны салбарт өрсөлдөөн ширүүссэн нь ийм шийдвэр гаргахад хүрсэн байна. “Одоо ажиллаж буй 800 дэлгүүрээс 250-300 нь хаалгаа барих төлөвтэй” гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. 

“Forever 21” Япон дахь үйл ажиллагаагаа зогсоож, аравдугаар сарын сүүлч гэхэд тус улс даяар байгуулсан 14 дэлгүүрээ хаах болсон тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. АНУ-ын Калифорни муж улсад төвтэй, 1984 онд байгуулагдсан “Forever 21” хямд хийгээд загварлаг хувцас, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн худалддаг бөгөөд “Zara”, “H&M” зэрэг брэндтэй өрсөлдсөөр иржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)