“Forbes Mongolia” дотоодын компаниудыг олон улсын зах зээлд гарахад туслаж байна

Олон улсад нэр хүндтэй “Forbes Mongolia” сэтгүүл уншигчдад хүрээд найман жил болжээ. Ойн баярын хүрээнд тус сэтгүүлийнхэн өчигдөр барилгын салбарын шилдгүүдийг тодруулах “Forbes Mongolia Property awards” дээд шагнал гардуулах ёслол зохион байгуулав. Монгол Улсад барилгын 14 мянган компани бий. Тэдгээр компани 60 000 гаруй иргэнд ажилтай, орлоготой байх боломжийг өгдөг төдийгүй, эдийн засгийн дөрвөн хувийг бүрдүүлдэг. Тиймээс “Forbes Mongolia” сэтгүүлийнхэн өнгөрсөн жилүүдэд тус салбарынхны үйл ажиллагааг олон улсад танилцуулж, дэлхийн зах зээлд гарахад нь багагүй хувь нэмэр оруулжээ. Дэлхийд хэвлэлийн тоогоороо тэргүүлдэг, олон уншигчтай тус сэтгүүлээр дамжуулан олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулж, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн барилгын компанийн төлөөлөл “Forbes Mongolia Property awards”-д оролцож талархлын үгээ хэлсэн.

Гадаад болон дотоодын зах зээлд байр сууриа хэдийн бэхжүүлсэн 12 компанид дээд шагнал гардуулав. Тодорхой хэлбэл, архитектор, интерьер, үйлдвэрлэгч, оффис, рейлтор, хүүхдэд ээлтэй архитектур, орон сууцын шилдэг шийдлийг тодруулж, бүтээн байгуулалтын эздэд нь батламж гардуулсан. Энэхүү ёслолд 600 гаруй эрхэм хүн оролцсон юм. “Forbes Mongolia” сэтгүүлийн эрхлэгч Э.Долгион шилдэг компанийг нэрлэхдээ олон улсын жишгээр, хараат бусаар шалгаруулсан гэдгийг онцолсон. Мөн тэрбээр “Бид бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн, тэр дундаа амжилттай яваа, бусдад үлгэр дууриал болсон түүчээлэгч эрхмүүдийн ажил үйлсээс суралцаж, олон нийтэд хүргэсээр ирсэн. 2007 онд “40 мянган орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэхэд олон хүн эргэлзэж байв. Тэгвэл ам бүл 60 мянгуулаа барилгын салбарынхан маань өдгөө жилд 70 мянган орон сууц ашиглалтад оруулах чадамжтай болжээ” хэмээсэн.

“Forbes Mongolia Property Awards”-ын шилдгүүдийг хүлээн авна уу.

  • Архитектурын шилдэг шийдэлтэй орон сууцны цогцолбор - “Тэсо Пропертис” ХХК-ийн “Sky Garden Residence”
  • Барилгын салбарын шилдэг үйлдвэрлэгч - “Шилэн хийц” ХХК
  • Шилдэг архитектурын компани - “Эн Эй Пи Групп” ХХК
  • Барилгын салбарын амжилт - Монголбанк (Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр)
  • Архитектурын шилдэг шийдэлтэй соёл, амралтын цогцолбор - “Хан Хужирт” амралт, рашаан сувиллын цогцолбор
  • Архитектурын шилдэг интерьертэй оффис - “Мобиком” корпорацийн “МОффис”
  • Архитектурын шилдэг интерьертэй орон сууц - “Улаанбаатар групп”-ийн “Seoul Garden”
  • Үнэ цэнэтэй орон сууц- “Текра Монгол” ХХК-ийн “Ambassador Residence”
  • Үнэ цэнэтэй оффис - “Shangri-La Office”
  • Шилдэг тохижилт, үйлчилгээтэй орон сууц - “Encanto Tower”
  • Тансаг зэрэглэлийн шилдэг үл хөдлөх хөрөнгө - “Xanadu Residence”
  • Үл хөдлөх хөрөнгийн шилдэг менежмент - “MCS Estates”
  • Оны шилдэг брокер оффис - RE/MAX Sky Office
  • Оны шилдэг реалтор - RE/MAX Green Office-ийн реалтор Б.Цацрал
  • Хүүхдэд ээлтэй архитектурын шийдэл - “Хүмүүн” олон улсын сургууль, цэцэрлэгийн цогцолбор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)