Forbes: 2019 оны дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс тодорлоо

Уламжлал ёсоороо Forbes сэтгүүл оны хамгийн их баян хүмүүсийг тодрууллаа.

  1. 1. Дэлхийн хамгийн баян нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг энэ жил мөн л “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Ж.Безос тэргүүлжээ. Түүний хөрөнгө энэ жил 115 тэрбум ам.доллароор тоологдсон байна. Безос өнгөрсөн жил ч энэ жагсаалтыг тэргүүлж байсан юм. Хэдий эхнэр Маккензигээс салахдаа 10 тэрбум доллар алдсан ч дэлхийн хамгийн чинээлэг хүнээр дахин тодорсон нь гайхамшигтай.
  2. 2. “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс аман хүзүүдсэн бөгөөд түүний хөрөнгө 113 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна.
  3. 3. 87 настай Уоррен Баффет 81,9 тэрбум долларын хөнгөтэйгээрээ гуравт орсон аж. Түүний мэдэлд олон компани, үйлдвэрүүд байдаг бөгөөд тэдгээрийн дунд “Дэйри Квин”, “Дюраселл”, “Жейко” гээд алдартай үйлдвэрлэгчид бий.
  4. 4. LVMH консорциумыг үүсгэн байгуулагч, Францын бизнесийн магнат Бернар Арно удаалсан байна. Тус консорциумын гол үйл ажиллагаа нь “Груп Арнаултын” толгой компанийн хяналт дор тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оршдог аж. Арногийн хөрөнгө 80,7 тэрбум доллароор тоологджээ.
  5. 5. Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтын тавдугаар байрт Марк Цукерберг оржээ. “Facebook” компанийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагчийн хөрөнгө энэ жил 77,6 тэрбум доллароор тоологдсон байна.Тэрбээр анагаах ухааны салбарт бага судлагдсан (жишээ нь Эбола вирус) өвчинтэй тэмцэхэд мөн дунд сургуулиудын боловсролын системийг сайжруулахад байнга хөрөнгөнөөсөө байнга хуваалцдаг аж.
  6. 6. Загварлаг хувцас, түүнийг дагалдах хэрэгслийн чиг хандлагыг тодорхойлогчдын нэг Zara Inditex-ийн эзэн Амансио Ортега удаах байранд бичигджээ. Испанийн тэрбумтны хөрөнгө 75.7 тэрбум долларт хүрсэн байна. Zara- ийн бүтээгдэхүүнүүд дэлхийн 48 орны хоёр зуу гаруй дэлгүүрүүдэд албан ёсоор худалдаалагддаг.
  7. 7. Мексикийн хамгийн том үүрэн холбооны оператор America Movil-ийн эзэн Карлос Слим Хелугийн хөрөнгө 66,6 тэрбум доллароор тоологджээ. Тэрбээр уул уурхай, харилцаа холбоо, барилга, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл гээд маш олон компаниудад хувьцаа эзэмшдэг. Үүнээс гадна алдарт “New York Times” сонины хувьцаа эзэмшигч аж.
  8. 8. “Microsoft”-ын дараа дэлхийд хоёрдугаарт ордог программ хангамжийн “Oracle” компанийн ерөнхий захирал асан Ларри Эллисон жагсаалтын наймдугаарт бичигдэв. Тус компанийн техникийн бодлогыг хариуцаж байгаа тэрбээр шинэ технологийг хөгжүүлснээр нэг жилийн дотор компанийнхаа хувьцааг 18%-иар өсгөжээ. Ларри Эллисон 54,7 тэрбум долларын хөрөнгөтэй аж.
  9. 9. 53,5 тэрбум долларын хөрөнгөтэй Google browser үйлчилгээг хөгжүүлэгч, үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пейж дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 9-р байранд бичигдсэн байна.
  10. 10. Дэлхийн чинээлэг хүмүүсийн эхний аравт Google browser компанийн үүсгэн байгуулагчдын нэг Сергей Бинн багтжээ. Компьютерийн тоног төхөөрөмж, эдийн засаг, мэдээлэл, технологийн дэвшлийн шинэ бүтээгдэхүүнийг бий болгохтой холбоотой шинжлэх ухаан, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг түүний хөрөнгө 52 тэрбум доллароор үнэлэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)