"Facebook" улс төрийн сурталчилгааг хянадаг тохиргоог нэвтрүүлнэ

“Facebook” компани хэрэглэгчдэдээ улс төрийн агуулгатай болон бусад зорилтот зар сурталчилгааг хүлээн авах сонголтыг нээлттэй болгож байна.

Ийм төрлийн сурталчилгааг илүү цөөн тоогоор харахыг хүсэж байвал тохиргоо хийх боломжтой болох нь.

Энэхүү шинэ тохиргоог гэрэл зураг хуваалцах зориулалттай аппликейшн “Instagram”-д мөн нэмэгдэхээр болсон байна.

Энэ онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүмүүст авч байгаа мэдээлэлдээ илүү хяналт тавих боломжийг олгох үүднээс “Facebook” энэ мэт өөрчлөлтүүдийг хийж байна. Хэдий тийм боловч зорилтот сегментийг онилох байдлаар сурталчилгаа түгээж улс төрийн кампанит ажилд ашигладаг байдал хэвээр үлдэж байна.

Учир нь “Facebook” энэ асуудлыг зохицуулах ямар нэг өөрчлөлт, хязгаарлалт хийхгүй гэж мэдэгдээд байгаа юм. Харин нийгмийн сүлжээний бусад өрсөлдөгч платформууд нь зорилтот улс төрийн сурталчилгааг хориглоод байна.

М.Золбоо
www.bloombergtv.mn


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)