"Facebook" сүлжээнд юу хориотой вэ


Facebook” нийгмийн сүлжээ цагаан үндэсний үзэл болон салан тусгаарлах үзэл бодлыг  нийтлэхийг хориглох  шийдвэр гаргажээ. Тус сүлжээнд цагаан арьстны давуу талыг магтан дуулсан утгатай постуудыг нэлээн эртнээс хааж хорьсон ч өмнө нь арьс өнгөний үзэл гэсэн нэр томъёонд цагаан үндэсний үзэл гэсэн  ойлголт багтаагүй байсан талаар “Facebook” компанийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.  Гурван сар мэргэжилтнүүдтэй зөвлөлдс өний эцэст тус компанийн удирлага арсь өнгөний үзэл болон цагаан үндэсний үзэл гэсэн хоёр ойлголт угтаа нэг утга гэсэн дүгнэлтэд хүрчээ.

“Facebook” юу хориглодог вэ?

Энэ нэгдүгээр сард тус сүлжээ 2019 онд сонгууль явагдах орнуудад гадаадын иргэд улс төрийн сурталчилгаа явуулахыг хоригложээ. Ялангуяа эл хориг арга хэмжээ  2019 онд сонгууль болох Украин, Энэтхэг, Нигэр болон Европын Холбоод нөлөөлсөн байна. Энэ нь “сонгогчдод гаднын нөлөө үзүүлээхээс урьдчилан сэргийлэх үүднээс хийгдэж байгааг тус сүлжээ тайлбарласан байна.

Өнгөрсөн жилийн арван хоёрдугаар сард тус сүлжээнд садар самууныг сурталчилсан, сексийн өнгө аястай дүрс бичлэг, нийтлэл, зураг, сексийн хамтрагч хайх зэрэг пост тавихыг хориглосон. Үүнийгээ Facebook бэлгийн хичирхийлэл болон дарамт, хүний наймаатай хийх тэмцлийг чангатгаж буйтай холбосон аж.

2018 оны нэгдүгээр сард Facebook критовалютын бүх сурталчилгааг хаажээ. Иймэрхүү санхүүгийн бүтээгдэхүүн болон үйлчилгээ ихэвчлэн “хүмүүсийг төөрөгдүүлж, хууран мэхлэн замаар урагшилдаг” гэж тус компани үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)