""Eurovision-2021" дууны уралдаан Нидерландад болно


“Eurovision” олон улсын дууны уралдаан Нидерландын Роттердам хотод ирэх онд болно гэдгийг  Европын өргөн нэвтрүүлгийн холбоо мэдэгдлээ. Тус уралдаан энэ сарын 12-ноос 16-нд Нидерландад болох байсан ч  цар тахлын улмаас цуцлагдсан юм. “Eurovision-2020”-д оролцохоор бүртгүүлсэн 41 хамтлаг, дуучдаас 18 нь 2021 онд болох уралдаанд эх орноо төлөөлөн оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа аж. Энэ жилийн уралдаан цуцлагдсан ч Европын өргөн нэвтрүүлгийн холбоо өнгөрсөн Бямба гарагт  “Europe Shine A Light ” нэртэй онлайн буюу цахим шоу тоглолт зохион байгуулсан бөгөөд тоглолтод  бүх  41 хамтлаг дуучид оролцжээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)