“Erdene resource development” 1.75 сая доллар босгоно

Торонто, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene resource development” компани хаалттай хүрээнд 7 608 696 ширхэг хувьцаа гарган, нэгжийг нь 0.23 канад доллароор үнэлэн 1.75 сая канад долларын санхүүжилт татах тухайгаа цахим хуудсандаа мэдээлэв. Уг хөрөнгийг алтны “Хөндий” төслийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах, боломжит талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл авах, эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэхэд зориулахаар төлөвлөжээ. Хувьцаа бүрийг варрант (тодорхой үнээр, тогтоосон хугацаанд хувьцаа худалдан авах эрх) дагалдах юм байна. Хувьцааны захиалгыг ирэх 28-нд авч дуусгахаар тооцож буй аж.

Тус компани өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монголын баруун өмнөд хэсэгт хайгуул хийсэн туршлагатай бөгөөд алтны “Баян хөндий”, Алтан нар” ордод хайгуулын үйл ажиллагаа явуулах “Хөндий” төслийг хэрэгжүүлдэг билээ. “Хөндий” алтны дүүрэг нь өндөр агуулга бүхий алт, полиметаллын хэд хэдэн хэтийн төлөвт талбайг хамардаг агаад дээрх хоёр орд хоорондоо 16 км зайтай оршдог гэнэ. Тэд эдгээрийн хайгуулын ажилд 17 сая ам.доллар зарцуулаад буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)