"E-Mart" нээлтийнхээ үеэр бодит хямдрал үзүүлнэ

Монгол дахь “Скай хайпермаркет” компани “Emart”-ийн франчейзингийг Монголд хийж байгаа аж. "Имарт Чингис" гэж нэрлэгдсэн Монгол дахь анхны салбар нь 43 мянган метр квадрат талбайд 80 мянган төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөжээ. Цаашид Улаанбаатар хот болон томоохон аймгийн төвүүдэд нийт 30 салбар нээхээр тооцоолж байгаа аж. Үүнээс гадна энэхүү супермаркетын сүлжээгээр дамжин Монголын компаниуд БНСУ-ын зах зээлд нэвтрэх бололцоо бүрдэнэ гэж “Скай хайпермаркет”-аас мэдээлсэн юм.

Мөн маргааш 10.00 цагаас үүд хаалгаа нээн үйлчлүүлэгчдээ угтах гэнэ. "Имарт" сүлжээ дэлгүүр нь нээлтийн хямдрал зарлаж байгаа бөгөөд энэ нь долдугаар сарын 28-аас наймдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх аж. "Имарт" сүлжээ дэлгүүр нь хаана ч хямд үнэ, шинэ бараа бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ амлаж чаддагаараа нэг онцлогтой. Ингээд хямдралын үеэр ямар бараанууд хэдэн төгрөгний үнээр худалдаалагдахыг та бүхэнд цухас танилцуулъя. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (30)