COVID-19-өөс сэргийлж "Гэрлээ асаа" аянд нэгдэхийг уриаллаа

Тээврийн цагдаагийн албанаас COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор өдрийн цагаар автомашиныхаа ойрын гэрлийг асааж "Гэрлээ асаа" аянд нэгдэхийг уриаллаа. 

Монгол Улсад шинэ коронавирусээр өвчилсөн 16 хүн байгаагийн 14 нь хилийн чанадаас эх оронд нь тусгай нислэгээр авчирсан иргэд юм. Харин нэг нь манай улсад өнгөрсөн сарын 2-нд ирсэн франц иргэн, нөгөө нь Алтанбулаг боомтоор өчигдөр эх орондоо ирсэн монгол иргэн аж. Дээрх иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байгаа бөгөөд тусгай нислэгээр ирсэн хоёр иргэн эдгэрээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)