COVID-19 өвчний талаар таны мэдэх ёстой шинжлэх ухааны 21 баримт

        COVID-19 өвчний талаар таны мэдэх ёстой шинжлэх ухааны 21 баримт

1. Цар тахлын нөхцөл байдал одоо илүү хүнд, ээдрээтэй үе рүү шилжиж байгаа бөгөөд урьдчилан сэргийлж, хянаж чадах эсэхийг шийдвэрлэх чухал үе.

2. Сүүлийн үеийн эмчилгээний явцын мэдээллээс харахад вирусийн тархах чадвар нэмэгдэж байна.

3. COVID-19 өвчнийг үүсгэгч вирус нь SARS-ынхтай генийн бүтцийн хувьд 90 гаруй хувь төстэй

4. Өвчний далд үе 3-7 хоног, хамгийн багадаа нэг, хамгийн ихдээ 16 хоног

5. COVID-19 нь SARS-аас илүү “зальжин”. Энгийн ханиад томуу зэрэг олон өвчний хөнгөвтөр шинж тэмдэг илэрдэг.

6. 14-21 хоног бол хамгийн сайн тусгаарлах хугацаа юм.

7. Цар тахлын эсрэг тэмцэх хамгийн сайн хоёр арга нь эрт илрүүлэх, эрт тусгаарлах.

8. Сэжигтэй тохиолдлыг аль хэдийнэ мэдээлж, тусгаарласан тул айх хэрэггүй. Харин айх ёстой зүйл нь бидний мэдэхгүй, нуугдмал халдвар тараагч юм. Тиймээс урьдчилан сэргийлэх, хяналтын ажлыг сайтар хийх ёстой.

9. Өсвөр насныхан COVID-19 өвчнөөр өвчлөх тохиолдол бага байгаа ч урьдчилан сэргийлэх ёстой.

10. Халуурах нь COVID-19 өвчний нийтлэг шинж тэмдэг байсаар байна.

11. COVID-19 нууц үедээ ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүйгээр халдварладаг.

12. Ахмад настан болон суурь өвчтэй хүмүүс илүү хүндээр өвчилдөг. Бага насны болон нярай хүүхэд ч халдвар авах боломжтой.

13. COVID-19 сарьсан багваахайгаас хүнд шууд халдварлах боломжтой.

14. Халдварын эх үүсвэр нь одоо шинэ төрлийн корона вирусээр халдварласан уушгины үрэвсэлтэй хүмүүс юм.

15. Ихэвчлэн ойрын зайнаас агаар дуслын замаар халдварладаг

16. Гол шинж тэмдэг нь халуурах, ядрах, хуурай ханиах юм. Зарим тохиолдолд хамар битүүрэх, нус гоожих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

17. Корона вирусийн халдвар авсан зарим тохиолдол бага зэрэг халуурч, ядрах шинж тэмдэг илэрсэн бөгөөд уушгины хатгалгаа тусаагүй. Эдгээр хөнгөн хэлбэрийн өвчтөн нэг долоо хоног орчмын дараа эргэрсэн байна.

18. Хүнд болон ноцтой хэлбэрийн өвчтөнүүд дунд бага зэрэг халуурах тэр ч бүү хэл халуурах шинж тэмдэг огт илрээгүй тохиолдол ч байсан.

19. Биеийн дулаан 37.3 хэмд хүрсэн байвал халуурах шинж тэмдэг илэрлээ гэж үзэж болно. Хэрэв 38 хэмд хүрсэн бол эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй

20. Хэрвээ халуурахын зэрэгцээ, амьсгал давчдах, бие тавгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрвэл өндөр сонор сэрэмжтэй байж аль болох эрт эмнэлэгт хандах хэрэгтэй.

21. Хятадад хийсэн судалгаагаар COVID-19 нь SARS болон ханиад томуутай харьцуулахад жирэмсэн эмэгтэйчүүдэд ноцтой хүндрэл учруулахааргүй байгаа. Энэ өвчин умай болон эхийн сүүгээр дамжин нярайд халдварладаг гэх тодорхой баримт байхгүй.

                                                                                                    Эх сурвалж:81.cn


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)