COVID-19 уушгинаас гадна зүрх, элгэнд халгаатай

Ухань хотын судлаачдын баг COVID-19 өвчний улмаас нас барсан тохиолдлуудад шинжилгээ хийжээ. Тэд урьдчилан боловсруулсан тоо баримт цуглуулах маягтад үндэслэн нас барсан 82 хүний өвчний цахим түүхийг судалсан байна. Энэ хүмүүс бүгд Ухань хотын уугуул иргэд байсан бөгөөд дийлэнх нь хүнд хэлбэрийн халдвар авсан гэсэн оноштой эмнэлэгт хэвтсэн гэнэ. Энэ судалгааны зарим дүнг танилцуулъя.

  • - Нас барсан хүмүүсийн олонх нь (80.5%) 60-аас дээш настай байсан бөгөөд дундаж нас нь 72.5 гэнэ.
  • - 76.8%-ийг хууч өвчтэй хүн эзэлж байжээ. Үүнээс цусны даралт ихсэх 56.1%, зүрх судасны өвчин 20.7%, чихрийн шижин 18.3%, тархины судасны эмгэг 12.2%, хорт хавдар 7.3%-ийг тус тус эзэлсэн байна.
  • -  Амьсгалын дутагдал нь нас баралтын голлох шалтгаан (69.5 хувь) бөгөөд үүний дараа цусны халдварын хам шинж, олон эрхтний дутагдал (28.0%), зүрхний дутагдал (14.6%), цус алдалт (6.1%), бөөрний дутагдал (3.7%) оржээ.
  • - Нас барсан хүмүүсийн бүгдийнх нь уушги гэмтсэн аж. Мөн 89%-ийнх нь зүрх судас, 78%-ийнх нь элэг, 31.7%-ийнх нь бөөр өвчилсөн байжээ.
  • -  Өвчний анхны шинж тэмдэг илэрснээс хойш нас барах хүртэлх дундаж хугацаа нь 15 хоног байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)