COVID-19 нэг өдрийн дотор Европын долоон  оронд илрэв


СOVID-19 коронавирусийн халдвар хүрээгээ асар хурдтай тэлсээр байна. Пүрэв гарагийн байдлаар халдварын 80955 тохиолдол бүртгэгдэж, 2760 хүн нас барж, 30067 хүн эдгэрчээ. Өчигдөр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебреису Хятадад коронавирусын тархалтын оргил үе өнгөрсөн гэж мэдэгдсэн. Харин хөгшин Европын хувьд бол  бүх юм эхэлж байгаа бололтой. Итали улс хэдхэн хоногийн дотор уг халдварын авсан тохиолдол хэдэн зуугаар бүртгэгдэж, нас барсан хүний хэдэн арав болов. Ердөө хэдхэн цагийн цайтай Швецар, Норвег, Австри, Румын, Алжир, Хорват, Грек улсын эрх баригчид коронавирусийн халдвар  илэрсэн тухай  мэдэгдлээ. Эл статистик тоо дэлхийн спортын  том тэмцээнийг зохион байгуулагчдын  айдасыг  төрүүлж байгаа аж. Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) гишүүн Ричард Пунт хэлэхдээ энэ олимпийг хойшлуулах шийдвэрийг 5-р сард авч үзнэ гэж мэдэгдлээ. Хамгийн сүүлд  Дэлхийн I болон II дайны улмаас Олимпийн тоглолт хойшлогдож байжээ. Мөн хөл бөмбөгийн  Европын аварга шалгаруулах  тэмцээн ч тасалдах аюул нүүрлээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)