COVID-19 коронавирусний халдвар дэлхийн хүн амын 2/3 тархаж магадгүй


COVID-19 коронавирусний  халдвар дэлхийн хүн амын гуравны хоёрт  тархаж магадгүй тухай ДЭМБ-ын зөвлөх Айра Лонжини сануулжээ. “Тусгаарлаж, хөл хорих замаар вирусийг зогсоож чадахгүй” гэж тэрбээр  мэдэгдсэн байна. Хятадын эрх баригчид өвдсөн хүмүүсийг тусгаарлаж эхлэхээс өмнө коронавирусний халдвар БНХАУ-ын хилийг давж гарсан тул тусгаарлах арга хэмжээ нь тархалтыг хэсэг зуур удаашруулахаас өөр бодит нөлөө үзүүлээгүй гэсэн  түүний дүгнэлтийг “Bloomberg” уламжилжээ. Айра Лонжини нь Хятад дах халдварын тархалтын зүй тогтлын судлаач бөгөөд түүний  тооцсоноор COVID-19 вирус нь халдвар авсан нэг хүнээс 2-3 эрүүл хүнд халдварлан тархах чадвартай аж. Үүнээс гадна  экспресс сорил буюу хэдхэн цагийн дотор вирусийг шуурхай оношилдог сорил байхгүй учраас халдвар цааш тархах нөхцөл бүрэлдэж байна гэж үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)