Covid-19 коронавирусийн халдвар гарсан “Diamond Princes”-ийн зорчигчдийг тээвэрлэснээ нисэх компани мэдээгүй байна


“Daimond Princess” аяллын хөлөг онгоцонд байсан хүмүүс яагаад ердийн хуваарьт нислэгээр зорчсон талаар Казахстаны иргэний агаарын тээврийн газрын дарга Талгат Ластаев тайлбар хийсэн байна. “Тус нислэг “SCAT” компанийн Нур-Султан ба Токиогийн хооронд тогтмол хийдэг нислэг байсан. Өмнө нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигч байсан хүмүүс ердийн тогтсон журмын дагуу нислэгийн тийз худалдаж авсан байна. Тус компани тээвэрлэгчийн хувьд онгоцонд нь эдгээр зөрчигчдийг өмнө нь “Diamond Princess”-ийн зорчигчид байсан гэдэг мэдээллийг аваагүй аж. Эдгээр зорчигчдын тухай онгоц хөөрөхийн өмнө л дуулгасан байна. Зорчигчид Казахстаны иргэд байсан тул компанид татгалзах эрх байхгүй” гэж тэрбээр хэлжээ. Хоёрдугаар сарын 23-нд Токиогоос Нур Султан хотод Казахстаны 20 иргэнтэй нислэг газарджээ. Тэдгээрийн 4 нь Covid-19 коронавирусийн халдвар тархсан Японы “Daimond Princess” хөлөг онгоцны зорчигч байжээ. Тус нисэх онгоцоор явсан бүх хүмүүс , түүний дотор нисэх багийнхан, тусгай эмнэлэгт хүргэгдэн хөл хорионд орсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)