COVID-19: Иранд 103 настай эмэгтэй эдгэрчээ

Иран улсын Семнан хотод оршин суудаг 103 настай эмэгтэй коронавирусийн халдвар авсан ч улмаар эдгэрчээ.

Тэрбээр халдвар авснаас хойш эмнэлэгт долоо хоног хэвтээд бүрэн эдгэрсэн гэж Семнаны анагаах ухааны их сургуулийн захирал Навид Данайи мэдэгджээ. Гэхдээ яг ямар эмчилгээ хийсний үр дүнд ийм түргэн хугацаанд эмчилж чадсан талаар тодорхойгүй байгаа юм.

Эмгэн энэхүү өвчнөөр өвдчихөөд эдгэрч чадсан хоёр дахь өндөр настай иран хүн ажээ. Эхний хүн болох 91 настай эрэгтэй энэ сарын 16-ны өдөр эдгэрч, эмч нарыг гайхшруулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)