"Champions" баг аваргаллаа

Зуун буудалт даамын багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-4-ний өдрүүдэд "Бадмаараг" төв дээр боллоо. 16 дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд нийт 15 багийн 75 тамирчин ухаанаа уралдуулсан юм. Швейцарь системээр долоон өрөг тоглож дүнгээ гаргахад Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг ахлагчтай "Champions" баг боломжит 14 онооноос 12-ыг авсан амжилтаар аваргалав. Удаах байруудыг "Алдар" спорт хороо, "Хасу-Мегаватт" багууд тус бүр 10 оноо авсан амжилтаар эзэлсэн байна. Мөн тэмцээний дундуур түргэн тоглолтын багийн УАШТ зохиогдсон бөгөөд "Бадмаараг" баг алтан медаль хүртэж, "Champions", "Алдар" спорт хорооны багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.  

Хувийн дүнгээр нэгдүгээр ширээнд ОУИМ Д.Эрдэнэбилэг, хоёрдугаар ширээнд спортын мастер Д.Эрдэмбилиг, гуравдугаар ширээнд спортын мастер Ч.Энхтайван, дөрөвдүгээр ширээнд спортын мастер Г.Хэрлэнмөрөн, тавдугаар ширээнд спортын мастер Б.Билгүүн нар тус тус түрүүлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)