“Boeing 737 MAX” онгоцыг ирэх намар болтол ашиглахгүй

АНУ-ын Иргэний агаарын тээврийн “American airlines” компани “Boeing 737 MAX” загварын нисэх онгоцнуудыг ашиглахыг хориглох хугацааг ирэх есдүгээр сарын 3-ны өдөр хүртэл сунгаснаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Үүнээс өмнө уг хоригийг өнгөрсөн дөрөвдүгээр сард ирэх наймдугаар сарын 19 хүртэл сунгаж байсан юм. Ийнхүү сунгаснаа зорчигчдод аяллаа илүү сайн төлөвлөх боломж олгоно хэмээн тус компани тайлбарлажээ. Есдүгээр сарын 3 хүртэл өдөр бүр 115 орчим нислэг цуцлагдах болсон байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд “Ethiopian airlines” компанийн “Boeing 737 MAX 8” нисэх онгоц Этиопт осолдож, 157 хүн амиа алдсан. Үүний дараа ОХУ, АНУ, Европын Холбооны орнууд зэрэг олон улс аюулгүй байдлаа хангах үүднээс ийм загварын нисэх онгоцнуудаас татгалзсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)