Boeing 737 MAX онгоцноос алдаатай эд анги илрүүлжээ


АНУ-ын Холбооны Нислэгийн Удирдах Газар Богино осолдсон Boeing 737 MAX загварын нисэх онгоцноос согогтой эд анги илрүүлснээ  өчигдөр мэдээлжээ. Уг загварын онгоц зурган сарын дотор хоёр ч удаа ижил тэстэй байдлаар  осолдож нийтдээ 346 хүний амь үрэгдсэн билээ. Дээрх байгууллагын дүгнэлтээр 737 MAX загварын 179 онгоц, түүнээс өмнө зах зээлд гарсан 737 NG загварын 133 онгоцны далавчны урд ирмэгт байрладаг хөдлөгч эд ангийг согогтой үйлдвэрлэж Боинг компанид нийлүүлсэн байж болзошгүй ажээ. Тиймээс эдгээр эд ангийг яаралтай солих арга хэмжээг авахыг “Boeing” компаниас шаарджээ.  Дараалсан ослын улмаас болж  дэлхий даяар энэ загварын нисэх онгоцнуудын ашиглалтыг зогсоож, техникийн дүгнэл гарахыг хүлээж байгаа юм. Тус компани 2019 оны бизнес төлөвлөгөөнөөсөө доод тал нь $1 тэрбумын орлого хасаж тооцох болоод байгаа бол хувьцааны үнэ нь 20 орчим хувиар унаад байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)