“Big bowling friendship-2019” хөшгөө нээлээ

Боулингийн спортын чансаа өндөр тамирчдын лигийн тэмцээн болох “Big bowling friendship-2019” өчигдөр хөшгөө нээлээ.

Монголын боулинг сонирхогчдын холбооноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус тэмцээнд энэ удаа нийт 10 баг оролцож байна. Багийн тамирчдыг чансаагаар нь эрэмбэлж, сугалаагаар бүрдүүлсэн ба нэг баг нь гурван эрэгтэй, нэг эмэгтэй гишүүнээс бүрдэж байна.

Өчигдөр эхний шатны таван тоглолтыг гүйцэтгэхэд хожигдолгүй баг нэг ч байгаагүй нь өрсөлдөөн улам ширүүн болж байгааг илтгэлээ. Тэмцээний өндөр онооны эзний шагналыг эрэгтэйчүүдээс Ц.Молор /253 оноо/, эмэгтэйчүүдээс Б.Мягмарцэнд /223 оноо/ нар хүртэв.

Энэ жилийн лигийн онцлог нь тоглолт, оноо бүр маш үнэ цэнэтэй. Учир нь эсрэг багтайгаа халз тоглоод хожсон нь 3, хожигдсон нь 0 оноо, тэнцвэл 1 оноо аваад оноо цуглуулах зарчмаар аваргаа шалгаруулахаар болж байна. Хожим оноо тэнцвэл авсан, алдсан онооны зөрүүг тооцох учир баг бүр тун хариуцлагатай шидэж байгаа юм.

Лигийн тэмцээн сард 2 удаа болох бөгөөд дараагийн тоглолт энэ сарын 26-ны ням гаригт “Big bowling” төвд болно.

Энэ удаагийн лигт өрсөлдөх багуудыг танилцуулбал:

Спортын мастер Ж.Содномдорж ахлагчтай баг

Спортын мастер Ц.Лхаасүрэн ахлагчтай баг

Спортын дэд мастер Ц.Батжаргал ахлагчтай баг

“Өнөөдөр” сонины тамирчин Э.Харцага ахлагчтай баг

“JA” клубын ерөнхийлөгч Ш.Отгонжаргал ахлагчтай баг

“Big bowling” клубын тамирчин Б.Оюунболд ахлагчтай баг

“Strikes” клубын тамирчин Ж.Цэвэгмэд ахлагчтай баг

“Winners” клубын тамирчин Х.Хишигбат ахлагчтай баг

“Winners” клубын тамирчин Ц.Молор ахлагчтай баг

“Winners” клубын тамирчин Э.Золбоо ахлагчтай баг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)