“Big bowling friendship-2019” тэмцээний финалын аваргууд тодорлоо

Монголын боулинг сонирхогчдын холбооноос дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй, хагас жилийн туршид үргэлжилсэн “Big bowling friendship-2019” үндэсний лигийн финалын тоглолт өнгөрөгч амралтын өдрүүдэд “Big bowling” төвд боллоо.

Багийн төрөлд Д.Отгонжаргал ахлагчтай О.Баяр-Эрдэнэ, Б.Оргилмаа, Г.Шинэбаяр нарын баг аварга болж, 1 сая төгрөг, алтан медаль, цомын эзэд боллоо. Хоёрдугаар байранд Ц.Молор ахлагчтай Б.Мягмарцэнд, Б.Мөнх-Эрдэнэ, Ц.Оюунжаргал нарын баг, гуравдугаар байранд Б.Оюунболд ахлагчтай Э.Отгонбаяр, Т.Долгормаа, Ю.Ганболд нарын баг шалгарлаа. Шагналт дөрөвдүгээр байранд Ц.Лхасүрэн ахлагчтай Д.Амьбөх, Ш.Мөнхжаргал, А.Эрдэнэтөгс нарын баг оров.

Эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар Б.Саруулболд тодорч, Б.Мөнх-Эрдэнэ, Э.Отгонбаяр нар удаалж, шагналт дөрөвдүгээр байранд Х.Хишигбат шалгарсан.

Эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар Ш.Мөнхжаргал шалгарч, Б.Оргилмаа, Б.Тамир нар аман хүзүүдэж, А.Гэрэлтуяа шагналт дөрөвдүгээр байранд багтлаа.

Нийтдээ 5 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээн онц өрсөлдөөнтэй болсон бөгөөд залуу тамирчид маань одтой сайхан наадсан юм. Ер нь лигээс маш олон залуу тамирчид төрдөг.

Тамирчид маань хагас жилийн хугацаанд авсан оноогоороо эрэмбэлэгдэж хэсэгт хуваагдан шалгарсан нь цааш халз тоглосоор аваргаа тодруулсан 2019 оны үндэсний лиг ийнхүү отголлоо.

Боулинг сонирхогчдын холбоо олон тэмцээн зохион байгуулдаг бөгөөд энэ сарын 22-нд боулингийн хааны титмийн төлөөх “King of bowling” болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)