“Best of The Voice” Э.Дашнямыг ШИЛДГЭЭР нэрлэлээ

“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг Э.Дашнямын үзүүлбэрийг “Best of The Voice” Youtube суваг тухайн долоо хоногийн шилдэг үзүүлбэрүүдийн нэгээр нэрлэжээ.

Түүнийг "Гавалмаа & Нэр үгүй салхи" дууг өөрийн хэв маягт оруулан дуулсан нь тус шоуны хамгийн сэтгэл догдлуулсан үзүүлбэр болсныг онцолсон байна.

“Best of The Voice”-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг үзүүлбэрүүдэд Монголын оролцогч Э.Дашнямтай хамт Болгар, Африк, АНУ-ын оролцогчдын үзүүлбэр багтжээ.

“Best of The Voice”-ын шилдгүүдийн үзүүлбэр (2020.05.08)

1. Омар vs Жулия, “Shallow” Брэдли Купер & Леди Гага (Battles, Болгар)

2. Э.Дашням, “Нэр үгүй салхи, Гавалмаа” (Knockouts, Монгол)

3. Miss Audy, “La Roue Tourne” Zaho (Knockouts, Aфрик)

4. Аллегра Майлс, “New York State of Mind” Билли Жоэл (Remote-Live Show, USA)


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)