“BARILGA EXPO 2018” орон сууц, ногоон барилгын үзэсгэлэн нээлтээ хийнэ

“BARILGA EXPO 2018” орон сууц, ногоон барилгын үзэсгэлэн өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр Мишээл экспо төвд нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнд оролцсоноор шинэ орон сууцнуудын үнэ ханшийг харьцуулах, ипотек болон компанийн хувь зээл, банкны зээлийн үйлчилгээний талаарх мэдээлэл авч, шинэ дэвшилтэт техник технологитой танилцах боломжтой талаар холбогдох албаныхан мэдээллээ.

Тодруулбал, үзэсгэлэнд 110 аж ахуйн нэгж оролцож байгаагаас Улаанбаатарт хэрэгжиж буй орон сууцны 40 гаруй төсөл, ногоон барилга, бараа, бүтээгдэхүүнд хамаарах 70 орчим байгууллагууд оролцох гэнэ.

Дашрамд сануулахад, аж ахуйн нэгжүүд “BARILGA EXPO” үзэсгэлэнг тохиолдуулан хямдралтай, хөнгөлөлттэй худалдаа явуулдаг билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)