"BARILGA EXPO 2018" олон улсын үзэсгэлэн яармаг нээлтээ хийнэ

"BARILGA EXPO 2018" олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр Мишээл экспод нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ноос 29-нд “Барилгын материал, дэвшилтэт технологи”, тавдугаар сарын 04-нөөс 06-нд “Орон сууц, хаус дизайн, үл хөдлөх хөрөнгө, амины орон сууц” гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулагдах аж.

Үзэсгэлэнд барилгын материал үйлдвэрлэгчид, шинэ техник технологи нэвтрүүлэгчид, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчид болон амины орон сууц барьж гүйцэтгэдэг мэргэжлийн компаниуд зэрэг дотоод, гадаадын 300 гаруй байгууллага оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)