“Bangkok Bank”-ны хоёр салбарт дэлбэрэлт болжээ

Тайландын томоохон банк болох “Bangkok Bank”-ны хоёр салбарт дэлбэрэлт болжээ. Эхний дэлбэрэлт нь Тайландын  нийслэлийн төвд “Bangkok Bank”-ны нэг салбарт бол дараагийх нь 30км-ын зайд байрладаг бас нэг салбарт нь болжээ. Дэлбэрэлтийн улмаас хүмүүс бэртэж шархдаагүй байна. Үүнээс өмнө Тайландын Дээд шүүхийн байрны дэргэд тэсрэх бодис суурилуулсан байсныг цагдаа нар илрүүлсэн билээ.
Тайландын Ерөнхий сайд Апхисит Ветчачива уг хэрэгтэй холбогдуулан хууль сахиулах байгууллагыхныг харуул хяналтаа чангатгахыг тушаал болгожээ. 2006 онд Ерөнхий сайд Таксин Чинаватааг төрийн эргэлтээр огцруулжээ. Тайландын Дээд шүүх экс Ерөнхий сайдаа авлига авсан буруутгаж байгаач тэрээр үгүйсгэсээр байгаа бөгөөд хөрөнгийг нь улсын өмч болгосон байна. Тэрээр одоо Дубайд амьдар байгаа юм. Түүнийг дэмжигч Улаан цамцатнууд өнгөрсөн хавар Бангкокт эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан байна.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)