Avengers: Infinity War хамгийн их урьдчилсан захиалга авсан киногоор тодорлоо

Avengers: Infinity War кино Өргөө Кино Театрын хамгийн их урьдчилсан захиалга авсан киногоор шалгарчээ. Үзэгчдийн хүлээлтийг багагүй үүсгэсэн уг кинонд Төмөр хүн, Ахмад Америк, Хүн аалз, зэрэг 100 гаруй ер бусын хүчтэнүүд нэгдэн нэг баг болж дэлхийг устгах төлөвлөгөөний эсрэг цаглашгүй дайныг эхлүүлнэ. . Дэлхийн хамгаалагчид Авэнжерс, тэдний холбоотнууд хүчирхэг Таносыг ертөнцийг устгах хүч бүрэлдэн тогтохоос өмнө буулган авахын тулд бүх зүйлээ дэнчин тавихад бэлэн байх ёстой болдог.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)