“Avengers"-ийн сүүлийн анги долоо хоногийн дотор 1,2 тэрбум долларын орлого олжээ


Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд нээлтээ хийсэн “Avengers: Endgame” кино долоо хоногийн дотор 1,2 тэрбум доллар олсон тухай “Bloomberg” мэдээлжээ. “Wold Disney” компанийн эл бүтээлийн эхний анги 2012 онд дэлгэцэд гарсан эхний долоо хоногтоо 207,0 сая долларын орлого олж байжээ. Уг киноны нийт орлого хагас тэрбум долларт хүрч түүхэн дэх хамгийн их орлого олсон киноны зургадугаарт бичигдэж байв. Ер нь “Avengers” киноны бүх ангиуд тухайн жилийнхээ хамгийн өндөр орлоготой бүтээлүүд болж байжээ. “Avengers: Infinity War” буюу гуравдугаар анги нь нээлтийн эхний арав хоногийн дотор тэрбум доллар цуглуулж мөн л рекорд тогтоосон юм. “Мarvel”-ийн зохиосон бүх зөгнөлт супер баатруудын командын тухай киноны сүүлчийн анги нийтдээ 2,5 тэрбум доллар олно гэж “Bloomberg” таамаглаж байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)